Төрөл: Адал явдалт, хайр сэтгэл, түүхэн
Найруулагч: Д.Лхагва /МУСТА/
Зохиолч: Д.Лхагва /МУСТА/
Насны ангилал: 13+ (PG-13)
Дүрүүдэд: Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Лхагва /МУСТА/, А.Хишигдалай, Д.Мөнхтөмөр, О.Самдампүрэв

1990
Монголд хувьсгал болж нийгэм өөрчлөгдөнө. Хөмөрсөн юм шиг бүх юм орвонгоороо эргэж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм харагдахаа болив. Хүмүүс байнгын хэрэглээ болох талх махаа картаар авдаг боллоо. Нийгмийн өөрчлөлтийг даган барууны соёл монголд нэвтрэн урьд өмнө үзэж хараагүй сонин содон зүйлстэй танилцаж эхлэв.